Mөсөн гүнж

миний нэр

Хүн гэдэг сэтгэлийн амьтан

2104 оны 04-р сарын 15 Нийтэлсэн батцэцэг

"Сэтгэл гэдэг эрхтэнд зориулав" гэж их гоё үг ээ.
Хүний бүх л эд эрхтэн нүдэнд харагдаж гарт баригддаг боловч харин сэтгэл гээч зүйл тийн хүртэлцэх мэдрэмжинд мэдрэгдэх нь үгүй. Гэвч оршин байдаг нь туйлаас үнэн юм. Хайрлаж дурлах, баярлаж догдлох, айх ичих, гомдож уурлах, уйтгарлаж гуниглах энэ бүгд сэтгэл гээч эрхтний гаргаж буй ааш аяг авир зан юм Хүн сэтгэлийн амьтан юм. Бид гуйлгачид гээд мөнгө шидэж өгдөг тэр хүмүүст магадгүй иймхэн сэтгэлийн дэм л хэрэгтэй юм билүү. Хүн оюун ухааны бус сэтгэлийн амьтан.Хүнд аз жаргал бэлэглэх ямар сайхан гээч! Өшөө олон хүмүүст инээмсэглэл өгмөөр, дахиад сайн үйл хиймээр санагдах вий. Гэтэл нөгөөтэйгүүр үргэлж хүний сэтгэлийг шархлуулах үг хэлдэг хүмүүс, өөрсдөө ч бусдаас тийм үг сонсох нь элбэг байдаг гэх юм.Хүнд ямар үг хэлнэ, та өөрөө ч бусдаас тийм л үг сонсдог. Хамгийн хурдан хөндүүрлэж, хамгийн удаан эдгэдэг сэтгэлээ аль болох шархлуулалгүй, хайрлаж хамгаалж явъя. Бусдын зүрхийг ч бас зүсэхгүй байя.

. Хайрт чамд би хайртай

2012 оны 12-р сарын 01 Нийтэлсэн батцэцэг

Чанга хатуу үгээр гомдоож өөрсөө явуулсан ч

Чамд би хайртай

Чангаас чанга тэвэрэхийг би хүсээгүйгээ

Чамайгаа л аз жаргалтай байлгах гэсэн юм

Энгийн боловч хөөрхөн ааштай тэр нэгэн хөвгүүнд

Эргээд хараач гэж би гуйхгүйгээ гэхдээ

Энэ орчолонд төрөөд 22жил дараа чамайг л

Энхэрийлэн хайралсан минь чи хараагүй

Хайргүй гэж чи андуураад

Хаяаад явсан ч үгүйдээ хайрт минь

Орчилон ертөнц өөр өөр байддаг ч

Охин миний хайр хэвээрээ шүү

Ориглуун дэвэрүүн сэтгэлээр чамайг

Хайралсан болоод ч тэр үү

Хайрт чи миний сэтгэлээс гардаггүйгээ ....

Хайртай хүндээ энхүү шүлэгийг бичлээ

Б.Батцэцэг

Хонгорхон би чинь явдаа

2012 оны 12-р сарын 01 Нийтэлсэн батцэцэг

Чамдаа би хайртай гээд тэвэрмээр байвч

Чи минь даанч өөр хүнтэй байх юм

Чамайгаа харах тусам хайр хүрээд байх юм

Чинь сэтгэлээсээ өгүүлээд байх юм

Чамайг гэсэн сэтгэлээ би хаана нуух юм

Чамлуу тэмүүлэх зүрхээ би яалтай билээ

Дэндүү их хайртай болцон болтой

Дэрэгдүүр чинь өнгөрөх болгонд

Догдолоод байгаа зүрхээ би яалтай

Хайр гэдэг ийм хэцүү гэж мэдсэн бол

Хайрт чамдаа би чинь хайртай болохгүй байсан юм

Хүний орчилонд төрөөд

Хайраар дутаж байсан удаа байхгүй ч

Одоо би хайраар дутаж байна

Орчилод би чиний хайраар дутаж байна

Охино надаа хайртай гэж хэлчээд

Олон хоног намайг хүлээлэгчээд

Орхид явдаг нь чи яаж байгаа юм

Хүний сэтгэлээр тоглох дуртай ч

Хайртай хүнээрээ тоголж болохгүй биздээ

Хүний орчилон хэдий хатуу ч

Хайртай хүндээ ингэж хатуурхаж болохгүй биздээ

Яагаад чи надаа ингэж хандах болов

Яагаад чи надаас холдох болов

Яргуй дэлбээлэх цагт учирсан болохоор

Яагаад ч юм би чамайг явуулж чадахгүй

Уучилаарай гэхдээ би чамайг гуйхгүй

Урамыг минь бодооч гэж би хэлэхгүй

Учирах тавилангүй болтой 2-лаа

Уулзах хүслэн байсан ч чадахгүй нь

Хайр гэдэг зүйл хүслээр биш

Хяслаар болдог нь энэ хорвоогийн жам юм

Хайрт чамдаа аз жаргал хүсээд

Хонгорхон би чинь холдон явлаа.

Хайртай хүндээ энхүү шүлэгийг бичлээ

Б.Батцэцэг

хайрын тухай шүлэг

2011 оны 12-р сарын 12 Нийтэлсэн батцэцэг

Хосгүй хайрийг бэлгэлдэг учираас

Хархан нүдний чинь эзэнгүйд

Хайрт би чинь гуйнигтай

Харин миний дэргэд байвал

Хаmгаас илүү жаргалтай (…………………………….)

Энгийн нэг нь хөвгүүн чи

Эргээд ирээ ч надаа

Чинь зүрхний минь хайрын эзэн

Чи гэдэгийг ойлгооч хайраа

Чамтай өнгөрсөн мөч бүхэн

Чинь үнэн ч хайр минь байжээ

Чиний төлөө гэсэн миний сэтгэлийг

Чи үнэндээ ойлгохгүй байн уу

                                              Гэртээ байсан ч чамайг бодно

                                              Гадаа явсан ч чамайг мөрөөднө

                                              Хичээл хийсэн ч чи минь бодогдоно

                                              Унтаж байхдаа ч чаиайг зүүдлэнэ

                                               Ер нь хаана чявсан

                                               ер бусийн чиний царай

                                                Зүүдэнд минь үзэгдэж

                                                Зүрхийг минь шарахуулахийг үзвэл

                                                Хайр гэдэг нанидан зүйлтэй

                                                Харин би учирсан болтой

Та энэ асуултуудын харуг мэдэх үү

2011 оны 12-р сарын 12 Нийтэлсэн батцэцэг

1.Дэлхийн хамгийн том ном юу бэ?

2.Дэлхийн хамгийн жижиг ном хэдэн онд хэвлэгдсэн бэ?

3.Дэлхийн хамгийн үнэтэй ном хэдэн сая юм болдоо

4.Далайн дунг хятад дээр үед юу болгон хэргэлж байсан бэ ?

5.Телефон утасийг анх хэн зохисон бэ?

Энэ асуултанд хариулж чадах нуу та өөрийгөө сорид үзээрэй энэ асуултаны хариуг 3 хоногын дараа миний болог дээр тавьгдах болно .

энэ юу бэ

2011 оны 10-р сарын 27 Нийтэлсэн батцэцэг

гадаад төлбөр тооцоо миний курсын ажил

2011 оны 09-р сарын 22 Нийтэлсэн батцэцэг

Агуулга

Сэдэв: Гадаад төлбөр тооцооны хэрэглээний түвшинг тогтоосон нь

Удиртгал ........................................................................................................

Нэгдүгээр бүлэг . Гадаад төлбөр тооцооны хэрэглээний тухай ерөнхий ойлголт

1.1 Төлбөр тооцооны тухай ойлголт ...................................................................2

1.2. Төлбөр тооцооны төрөл, хэлбэр. .......................................................4

Хоёрдугаар бүлэг. Гадаад төлбөр тооцооны өнөөгийн байдлыг тодорхойлсон нь

2.1 Банкны үйл ажиллагаанд хийсэн судалгааны үр дүн ..............................................21

2.2 Арилжааны банкуудын гадаад төлбөр тооцооны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсэн нь .....................................................................................................................

Ерөнхий дүгнэлт.......................................................................................................44

Ном зүй ...............................................................................................................

Хавсралт .................................................................................................................

Удиртгал

Судалгааны ажлын үндэслэл: Улс орнууд зарим бүтээгдэхүүнийг өөрөө үйлдвэрлэх нь бусдаас авснаас зардал өндөр байдаг учир тэд нар өөр хоорондоо бүтээгдэхүүн үйлчилгээгээ солилцох шаардлага бий болдог. Иймээс энэхүү шаардлагын дагуу улс орнуудын хооронд худалдаа хийгддэг.Улс орнуудын хоорондох гадаад худалдаа өргөжин тэлэхийн хирээр гадаад төлбөр тооцоо улам боловсронгуй болж төлбөр тооцоонд хэрэглэж буй техник, технологийн хэрэгслүүд нь ч хурдацтай хөгжиж байна. Дэлхийн улс орнууд, пүүс компани хувь хүмүүс хоорондоо харилцаж, бараа материал түүхий эдээ солилцсоор байгаа нь гадаад худалдааны төлбөр тооцоог хөгжүүлэх нэг хөшүүрэг нь болж байгаа юм. Өнөө үед олон улсын түвшинд гадаад худалдааны төлбөр тооцоог үйлдэж буй арга технологийг нэг мөр болгоход чиглэсэн эрх зүйн шинжтэй олон тооны актуудыг бий болгон мөрдөж байна. Олон арван жилийн туршид гадаад худалдааны төлбөр тооцоонд хэрэглэж буй төлбөр тооцооны хэрэгсэл, боловсруулж буй бичиг баримт, ашиглаж бус техник хэрэгсэл оролцогч талуудад нийтлэг болж хувирч өөрчлөгдсөөр байна. Гадаад худалдааны практикт төлбөр тооцоог үйлдэж буй арга хэлбэрээс нь хамааруулан бэлэн ба бэлэн бус мөнгөний тооцооны гэсэн 2 ангилал гарч ирсэн. Орчин үед гадаад төлбөр тооцооны бэлэн бус тооцоо нь маш эрчимтэй хөгжиж байна. Харин бэлэн мөнгөний арга нь бэлэн мөнгө алдагдах магдалал ихтэй байдаг тул төлбөр хийх энэ арга нь өндөр эрсдэлтэй худалдааны практикт бараг хэрглэгдэхээ больсон байнаТийм учир би энэхүү хурдацтай хөгжиж гадаад төлбөр тооцоо гэсэн сэдэвийг судлахаа сонгон авсан юм.

Сэдвийн судлагдсан байдал:

Судалгааны ажлын зорилго: Гадаад төлбөр тооцооны хэрэглээний түвшинг тогтоосноор гадаад төлбөр тооцоог оновчтой зөв хэрэглэх, зохион байгуулах арга замыг боловсронгуй болгоход бага ч болов нөлөө үзүүлнэ гэж тооцож байна.

Судалгааны ажлын зорилт:

- Төлбөр тооцооны тухай ойлголтыг дэлгэрүүлэн судлах,

- Гадаад төлбөр тооцоо, түүний төрөл, хэлбэр, хэрэглээний талаарх асуудлыг гүнзгийрүүлэн судлах,

- Гадаад төлбөр тооцооны өнөөгийн байдлыг тодорхойлох,

- Гадаад төлбөр тооцооны хэрэглээний түвшинг тодорхойлох,

- Гадаад төлбөр тооцоог боловсронгуй болгох арга замыг тодорхойлох гэх мэт,

Судалгааны объект: Банкны үйл ажиллагаа,

Судлах зүйл: Гадаад төлбөр тооцооны хэрэглээний тухай.

Судалгааны аргууд: Задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, математик статистик ,

Судалгааны ажлын таамаглал: Банкнуудын гадаад төлбөр тооцооны өнөөгийн байдлыг тодорхойлсноор банк болон гадаад төлбөр тооцооны асуудлыг оновчтой, боловсронгуй болгох арга замыг тодорхойлох боломжтой болох,

Судалгааны ажлын ач холбогдол:

- Төлбөр тооцооны тухай ойлголтыг дэлгэрүүлэн судалсан,

- Гадаад төлбөр тооцоо, түүний төрөл, хэлбэр, хэрэглээний талаарх асуудлыг гүнзгийрүүлэн судалсан,

- Гадаад төлбөр тооцооны өнөөгийн байдлыг тодорхойлохыг хичээсэн,

- Гадаад төлбөр тооцооны хэрэглээний түвшинг тодорхойлох оролдлого хийсэн,

Судалгааны ажлын шинэлэг тал:

· Гадаад төлбөр тооцооны хэрэглээний түвшинг тодорхойлсон,

· Гадаад төлбөр тооцооны хэрэглээг боловсронгуй болгохыг зорьсон гэх мэт.

Судалгааны ажлын бүтэц:

Нэгдүгээр бүлэг . Гадаад төлбөр тооцооны хэрэглээний тухай ерөнхий ойлголт

1.1 Төлбөр тооцооны тухай ойлголт

Гадаад худалдааны практикт төлбөр тооцоог үйлдэж буй арга хэлбэрээс нь хамааруулан бэлэн мөнгөний ба бэлэн бус тооцооны гэж 2 ангилдаг.

Бэлэн мөнгөний төлбөр нь экспортолч барааг эсвэл түүнийг дагалдах баримт бичгүүдийг импорлогчийн мэдэлд шилжүүлэн өгөх хүртэл буюу өгсний дараа банкаар дамжин хийгддэг. Төлбөр тооцооны энэ хэлбэрийг экспортлогч барааг экспортын ачилтад бэлэн болгосон үеээс эхлэн импортлогч барааг хүлээн авах үе хүртэл үеүүдэд ашиглаж болон гэж үзэн төлбөрийг бүр мөсөн ба хэсэгчлэн гүйцэтгэж болно. Экспортлогчийн хувьд барааг ачилтанд бэлэн болгосон тухай худалдан авагч цахилгаанаар мэдэгдэнгүүт төлбөрийн бүр мөсөн хүлээн авах нь ашигтай байдаг бол импортлогчийн зүгээс үзвэл бараа эсвэл түүнийг дагалдах баримт бичгүүдийг хүлээн авсны дараа хэсэг хэсгээр нь ,хугацааны хөнгөлтэй нөхцөлөөр төлбөр хийх нь ашигтай байдаг. Олон улсын практикт барааг ачуулсны дараа худалдан авагч тал бэлэн мөнгөний төлбөрийг хийх хугацааг сунгах хүссэн тохиолдолд экспортлогч нь бараагаа нийлүүлэх боомтод очмогц импортлогчийн банкнаас төлбөр хийх баталгааг гаргуулан авдаг байна.Бэлэн мөнгөний төлбөрийн нэг хэлбэр нь худалдагч барааг ачуулмагц худалдан авагч түүний үнийг бэлнээр тоолж , хүлээлгэн өгөх хэлбэр юм.Бэлэн мөнгө алдагдах магдалал ихтэй байдаг тул төлбөр хийх энэ арга нь өндөр эрсдэлтэй худалдааны практикт бараг хэрглэгдэхээ больсон

Орчин үед гадаад төлбөр тооцооны дийлэнхи хэсэг нь бэлэн бус хэлбэрээр явагдаж байна.Банкаар дамжин хийгддэг бэлэн бус тооцоог үйлдэх аргаар нь :
1.Аккредитивийн
төлбөр тооцоо
2. Инкассын
3. Нээлттэй дансны
4. Шилжүүлгийн
гэж ангилах боломжтой.


1.2. Төлбөр тооцооны төрөл, хэлбэр.

Олон улсын худалдааны практикт хамгийн түгээмэл хэрэглэгддэг төлбөр тооцооны арга юм. Олон улсын худардааны тэнхим /Icc/-асс 1993 онд боловсруулан гаргасан ‘’баримтат аккредитивийн үлгэрчилсэн дүрэм ’’зааснаар аккредитив болон түүнийг төлөөлөгч этгээдээс гаргасан хүсэлтийн дагуу өгөгдсөн заавраар аккредитийн нөхцөлийг хангасан баримтын эсрэг хийх болно

· Гуравдагч тал /Бенефициар/ ба түүний төлөөлний этгээдэд төлбөр хийх ,бенефициа гаргасан вексел хүлээн авч төлбөр хийх

· Эрх бүхий бусад банк энэхүү векселийг хүлээн авч төлбөр хийх

· Эрх бүхий бусад банкнаас хэлцэл хийх үйл ажиллагаа юм

Энд заагдсан эрх бүхий бусад банк гэдэг ойлголтод аккредитивийг нээгч банкны гадаад улс орнуудад ажиллаж буй салбаруудыг хамааруулан ойлгодог.

Аккредитивийн төлбөр тооцоонд нэг талаас импортлогч (Applicant) ба түүний банк (Issuing bank), нөгөө талаас экспортлогч (Beneficiary) ба түүний банк (Beneficiaries bank) гэсэн талууд оролцдог. Аккредитив төлбөр тооцоонд оролцогч талууд өөр хоорондоо хэрхэн холбогддог вэ? гэдгийг авч үзье

Экспортлогч тал харилцах данс нь байршиж байгаа өөрийн банкинд хандаж ачуулсан барааны үнийн дүнг худалдан авагчийн талаас нэхэмжлэн авах, экспортын ачилтын баримтуудыг худалдан авагчийн банкинд дамжуулах зэрэг үйлчилгээ үзүүлэхийг хүсч, банк үүнийг үндэслэн дээрхи үйлчилгээнүүдийг үзүүлэх үүргийг экспортлогчийн өмнө хүлээдэг.

Худалдагчийн банк төлбөр тооцооны үйл ажиллагаанд оролцох замаар экспортлогчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, экспортлогчийг богино хугацаанд санхүүжүүлэх, улмаар үзүүлсэн үйлчилгээнийхээ
хөлсийг олж авах зорилготой.
Импортлогч өөрийн банкинд Аккредитив нээх тухай хүсэлтээ гаргаж, өөр хоорондоо Аккредитивийн төлбөрийн гэрээ байгуулдаг. Энэхүү гэрээний дагуу банк экспортлогчоос ирэх төлбөрийн баримтуудыг хүлээн авах, хянаж шалгах, Аккредитивийн төлбөрийн шаардлагыг хангасан нөхцөлд экспортлогчийн банкинд төлбөрийг дамжуулах зэрэг үүргүүдийг үйлчлүүлэгчийнхээ өмнө хүлээдэг.
Аккредитив нээх хүсэлтийг хүлээн авснаараа импортлогчийн банк импортлогчийн нэрийн
өмнөөс төлбөрийг урьдчилан гүйцэтгэж, үзүүлсэн санхүүгийн үйлчилгээнийхээ хөлсийг олж авах эрхтэй болдог. Харин импортлогчийн банк Аккредитивийн гэрээнд заасан шаардлагыг хангах ачилтын баримтийг хүлээн авах, ачуулсан барааны төлбөрийг импортлогчийн нэрийн өмнөөс саадгүйгээр төлөх зэрэг үүргүүдийг экспортлогчийн банкны өмнө хүлээдэг.


Аккредитивийн бүтцэд дараах зүйлс зайлшгүй агуулагдаж байх ёстой гэж үздэг. Үүнд:

· Экспортлогч ба түүний банкны нэр

· Буцааж дуудах эсвэл буцааж үл дуудах

· Аккредитив уу гэдгийг заах

· Гэрээний дугаар

· Барааны тодорхой нэр, үнэ, тоо хэмжээ

· Аккредитивийн үнийн дүн

· Ачилт хийндэх эцсийн хугацаа

· Бараа нийлүүлэх тээвэрийн нөцөл

· Бараа хүлээн авагчийн нэр, хаяг

· Ачилтын баримт төрлүүд , тэдгээрийн шаардагдах хувиудын тоо ширхэг

· Хэсэгчилсэн ачилтын талаархи мэдээлэл

· Сэлгэн ачилт хийгдэх эсэх

· Ачилтыг хийх ба барааг нийлүүлэх газар

Аккредитив төлбөр тооцооны хэлбэрийг ашиглаж буй нөхцөлд түүнийг хэдийд , ямар хугацаагаар нээх бэ? гэсэн цаг хугацааны асуудал онцгой анхаарах нь чухал практикаас үзэхэд экпортлогч импортлогч талууд аккрердитивийг хэдийд нээх вэ гэдгийг гадаад худалдааны гэрээг байгуулах үедээ ихэвчилэн шийдвэрлэдэг. Харин нээгдсэн цагаас хойш бие даасан хэлцэр болон хувирдаг билээ. Аккредивитийг худалданы гэрээнд гарын үсэг зурснаас хойш тодорхой хугацааны дараа ачилтыг хийхээс тодорхой хугацааны өмнө ,эсвэл ачилтыг хийх үетэй давхцуулан нээж болох юм.Хэдийд аккредитивийг нээх вэ гэдэг нь талууд санхүүгийн нөөц боломж , гадаад худалдааны тухай гэрээний ач холбогдол , талууд урьд өмнө нь өөр хоорондоо аккредитивийн төлбөр тооцоог ашиглаж байсан эсэх

гэх мэт зүйлээс хамаардаг байна.Аккредитивийн хүчинтэй байх хунацааны дундаж нь 30-150 хоног байна.аккредитивийн үндсэн ба нэмэлт хэсэгүүд нь бичиг баримттай холбоотой болохоос ,бичиг баримтыг бүрдүүлэхтэй холбоотой бараа ажил үйлчилгээ ,ажлын гүйцэтгэлтэй холбоогүй байдаг билээ.

Баримтын аккредитивээр төлбөр хийх үе шатууд









экспортлогчийг зүгээс Импортлогчид чек бичинэ.

2. Импортлогч өөрийн банкинд экспортлогчийг нэр дээр аккредитив нээх тухай хүсэлт гаргана . Импортлогч энэхүү хүсэлтээ өөрийн өмнө ямар байсан нэгэн үүрэг хүлээгээгүй . Зөвлөх банкаар дамжуулан гаргаж болох юм.

3. Импортлогчийн банк аккредитивийг нээж , энэ тухай экспортлогчийн банкинд мэдэгдэнэ. Экспортлогчийн банк аккредитивийг нээсэн тухай мэдэгдэлийг хүлээн авч ,энэ тухай экспортлогчид мэдэгдэнэ.

4. Экспортлогч барааг импортлогч уруу илгээнэ.

5. Экспортлогч өөрийн банкинд таваарыг дагалдах баримтуудыг хүлээлгэн өгнө.

6. Экспортлогч банк экспортлогчид иөлбөрийг хийнэ .

7. Экспортлогчийг ачааг дагалдах баримтууудыг импортлогчийн банк уруу илгээнэ.

8. Импортлогчийн банк экспортлогчийг банк уруу төлбөрийг хийнэ.

9. Импортлогчийн банк ачааг дагалдах бичгийг хүлээн авсан тухайгаа өөрийн үйлчилүүлэгч мэдэгмэгц , импортлогчтүүгд төлбөрийг шилжүүлнэ.

10. Банк импортлогчид ачааг дагалдах бичиг баримтуудыг хүлээлгэн өгнө .Ингэснээр импортлогч ачааг хүлээн авах боломжтой болж байгаа юм.

Импортлогчийн хувьд аккредитив нь барааг найдвартай хүлээн авах нөхцөл боломжийг бүрдүүлдэг боловч барааг хүлээн авахаас өмнө түүний үнийг урьдчилан төлөх шаардлагыг бий болгодог онцлогтой. Орчин үеийн олон улсын худалдааны практикт аккредитивийн хэд хэдэн төрөлийг ашигладаг.

Тэдгээрийг нэрэлвэл.:

v Буцаан дуудах ба буцаан үл дуудах

v Баталгаатай ба баталнаанүй аккредитив

v Шилжззлэх аккредитив

v Сэргээгдэх аккредитив

v Хаалтай ба нэлтэй

v Баримтын ба мөнгөний аккредитив

v нөөц аккредитив

аккредитивийг дотор нь буцаан дуудах(revocableL/C) ба буцаан үл дуудах(irrevocable L/C) аккредитив гэж 2 ангилж болно.


Олон улсын худалдааны практикт аккредитивийг буцааж дуудах аккредитив уу эсвэл буцааж үл дуудах аккредитив уу гэдгийг нь заавал тодорхойлон зааж өгөх шаардалгатай гнэ үздэг бөгөөд заагаагүй тохиолдолд түүгний буцаан үл дуудах аккредитивт тооцдог.

Буцааж дуудах аккредитивийг төлбөр тооцоонд ашиглаж байгаа үед аккредитивийг нээгч банк Бенефициарт урьдчилан мэдэгдэлгүйгээр нэмэлт буюу хоригийг оруулах боломжтой байдаг бол буцааж үл дуудах аккредитивийн хувьд ийм нэмэлт өөрчлөлтийг хийх боломжгүй .үүнтэй холбоотойноор оролцогч талуудын зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн нэмэлт буюу өөрчлөлт оруулах боломжгүй байдаг буцааж үл дуудах аккредитивийг гадаад худалдааны төлбөр тооцоонд гол төлөв аэшиглдан билээ. Аккредитивийн төлбөр тооцоог ашиглаж буй нөхцөлд экспортлогч тал импортлогчоос түүний банкнны өмнөөс төлбөр хийх өөр банкаар баталгаа гаргуулахыг хүсч болох юм.Энэ тохиолдолд импортолч өөр банкнаас төлбөрийн баталгаа гаргуулан экспортлогчийн банкнд илгээхэд хүрнэ. Аккредитивийн энэ хэлбэрийг олон улсын төлбөр тооцооны практикт баталгаат аккредитив (confirmed L/C) хэмээн нэрэлдэг.Экспортлогчийн зүгээс банкны баталгаа гаргуулахыг шаардахгүй бол баталгаат бус аккредитив (unconfirmed L/C) ийг хэрэглэдэг. Баталгаат аккредитивийн ашиглаж буй нөхцөл худалдан авагчийн банк төлбөрөө төлөхөөс татгалзвал баталгаа гарасан банк түүний өмнөөс шаардагдах хэмжээний төлбөрийг төлөх үүрэг хүлээдэг.Олон улсын практикт ихэнх тохиолдолд экспортлогчийн харилцагч банкууд өөрсдөө төлбөрийн баталгаа гаргаж өгдөг. Барааны үнийн дүнг экспортлогчид бус ,бусад хуулийн этгээдэд төлөхөөр гэрээнд тусгасан бол түүнийг шилжүүлэх аккредитив(transferble L/C) гэж нэрлэнэ. Энэ тохиолдолд төлбөр хүлээн авагч нь экспорлогч бус, харин гэрээнд заагдсан өөр бусад хуулийн этгээдүүд байна.Гадаад худалдааны гэрээгээр экспортдогч ихээхэн хэмжээний бараа таваарыг тодорхой грйфикийг дагуу хэсэгчлэн нийлүүлэх нөхцөлд сэрээгдэх аккредитив(revolving L/C) -ийг төлбөр тооцоонд ашиглах нь илүү тохиромжтой . Аккредитивийн тийм хэлбэр нь тодорхой хугацааны дараа буюу хэсэгчилсэн ачилт бүрт автоматаар сэргээгдэн ашиглагддаг. Төлбөрийн ийм хэлбэр нь хөдөлмөр, цаг хугацаа мөнгийг хэмнэх үүднээс ач холбогдол өндөртэй.

Хаалттай аккредитив (limitedL/C)

Энэ аккредитив ашиглаж буй нөхцөлд худалдан авагчийн банк нь өөрт байгаа төлбөрийн хэрэгсэл /эсвэл авсан зээлээ/-ийн худалдагчийн банкны мэдэлд шилжүүлж түүнийг гэрээг хэрэгжиж дуусах хүртэл тодорхой төлбөрийн дансанд тусгаарлуулдаг хэлбэр юм.хаалттай аккредитивийг ажил хэргийн харилцаа холбоо мултай байнга хамтран хэрэгжүүлж буй тохиолдолд ашиглагдаг .Корреспогдент банкууд нь өөр хоорондын төлбөр тооцоонд ихэвчлэн нээлттэй аккредитив (unlimited L/C)-ийг ашигладаг.

Аккредитивийн дотор нь баримтын ба мөнгөн аккредитив гэж хуваан үзэж болох юм. тэдгээр нь худалдан авагчийн банк төлбөрийг хийхдээ баримт шаардаж байгаа эсэхээрээ ялгаатай .

Баримтийн аккредитив (documentaryL/C)нь төлбөр хийх үед гэрээнд заагдсан худалдааны болон сахүүгийн тодорхой баримтуудыг заавал ирүүлсэн байхыг шаарддаг юм

Мөнгөн аккредитив нь төлбөр хийхээс өмнө тодорхой үүрэг даалгаваруудыг худалдагчийг зүгээс биелүүлсэн байхыг шаарддаг.

Нөөц аккредитив( standbyL/C) нь аккредитивийн онцгой хэлбэр юм .Аккредитивийн энэ хэлбэрийг ашиглаж байгаа үед экспортлогч болон түүний банкнд импортлогчийн банк төлбөрийн баталгаа гаргаж өгөх ба импортлогч гэрээнийхээ үүргийг биелүүлж чадахгүй тохилдолд түүгий банк өмнөөс нь төлбөр тооцоогг барагдуулах үүргийг хүлээдэг. Аккредитивийн төлбөр нь худалдагч, худалдан авагчид дараах давуу болон сул талтай Худалдагчийн хувьд:

Давуу тал

· Буцаан үл дуудагдах аккредитив үед нээгдсэн үед аккредитив нээсэн банкны зүгээс аккредитивийн нөхцөлтэй уялдуулан худалдагчид төлбөр хийх үүрэг хүлээсэн байдаг.

· Нэгэнт буцаан үл дуудагдах аккредитив нээгдсэн тохиолдолд худалдагчын зөвшөөрөлгүйгээр түүний нөхцөлд өөрчлөлт оруулах буюу хүчингүй болгох эрхгүй байдаг.

· Худалдагч тухайн нээгдсэн аккредитивийг экспортоо санхүүжүүлэх хэрэгсэл болгон ашиглах болоижтой. Учир нь худалдан авагчид бараа хүрэлцэн очихоос өмнө төлбөрөө хүлээн авах боломжтой.

Сул тал

· Банкны аккредитивийн талаарх гэрээ хэлцэл нь худалдагчын хувьд нарийн мэдлэг, туршлага шаарддага.

· Аккредитивийн төлбөр хийхэд шаардагддаг баримтууд зохих журмын дагуу бөглөгдөөгүй гэх мэт шалтгааны улмаас төлбөр саатах, эсвэл бүр төлбөрөөс татгалзаж ч болзошгүй.

· Аккредитивийн аль нэг нөхцлийг худалдагч дагаж мөрдөөгүй тохиолдолд аккредитив нь арилжааны өртгөө алдах талтай.

Худалдан авагчын хувьд:

Аккредитивийн тооцоонд оролцогч бүх талууд үнэн хэргтээ бараанд бус баримтуудад үндэслэн төлбөрийн ажиллагааг явуулдаг. Мөн аккредитив нь худалдааны гэрээнээс тусдаа гэрээ хэлцэл юм. Банкууд зөвхөн аккредитивийн нөхцөлд заагдсан баримтуудыг үндэслэн төлбөр хийх үүрэгтэй байдаг.

Хэрэв худалдан авагчын зүгээс хүрэлцэн ирсэн бараа нь худалдааны гэрээнд тохиролцсонтой нийцэхгүй байна гэсэн гомдол гаргах тохиолдолд банк ямар ч үүрэг хариуцлага хүлээдэггүй бөгөөд энэ нь зөвхөн худалдагч, худалдан авагчын хооронд зохицох асуудал юм. Түүгээр ч барахгүй, худалдан авагч аккредитивийн төлбөрийн хураамж үйлчилгээний хөлс зэргийг өөрөө төлдөг. Банкууд баримтуудыг хуурамчаарүйлдэх болон баримтууд, албан бичиг замдаа үрэгдэх, саатах зэрэгт ямар ч хариуцлага хүлээдэггүй.

Ийм нөхцөлд бүх рискийг худалдан авагч өөртөө хүлээдэг бөгөөд алдагдалд орохгүйн үүднээс худалдагчын санхүүгийн байдал, зэргийн талаар худалдааны гэрээ хийх болон аккредитив нээхээс өмнө мэдээлэл авсан байх нь өөрт нь ашигтай.

Хууль журмын дагуу аккредитивийн хэлбэрийг ашиглаж чадвал санхүүгийн хувьд тун энгийн механизмтай. Аккредитивийн арга хэлбэрийг урьдчилан сонгох мөн түүний нөхцөлийг шалгахад онцгой анхаарах явдал экспортлогч импортлогчийн хооронд анхны гэрээгээр төлбөр хийх нөхцлийг бий болгоно

инкасс төлбөр тооцоо (documentary collection)

Заагдсан цаг хугацаанд багтаан импортлогчоос шууд буюу эсвэл банкаар дамжуулан тодорхой хэмжэээий мөнгөн төлбөрийг хүлээн авах ба төлбөрийн баталгааг гаргуулах замаар төлбөр төлүүлэх ажлыг экспортлогч өөрийн банкинд даатгах ажилбарыг гадаад тооцооны инкасс тавилт гэнэ.

Олон улсыг худалдааны практикт инкасс 2 хэлбэрийг ашигладаг

Үүнд :

v цэвэр инкасс худалдааны дагалдах бичиг баримтууд шаардахгүйгээр зөвхөн санхүүгийн баримтуудаар дамжуулан төлбөрийг нэхэмжлэн авах хэлбэр юм .

v баримтын инкасс худалдааны дагалдах бичиг баримтууд бүхий сахүүгийн баримтуудаар ,эсвэл зөвхөн худалданны бичиг баримтууд дамжуулан төлбөрийн нэхэмжлэл авдаг инкассын хэлбэрийг баримтын инкасс гэнэ.

Инкасс тавихад ашиглдаг баримтуудыг ерөнхийд нь 2 хуваан үзэж болох юм .

Үүнд :

1. санхүүгийн баримтууд(вэксел,чек болон бусад )

2. худалдааны баримтууд (тээвийг болон бусад баримтууд)

Тээврийн баримтанд бүх төрлийн тээврийн замын хуудас ,түүний дотор шуудангаар ачааг илгээсэн тухай гэрчилгээ хамаарна.Баримтын инкассаар төлбөрийг үйлдэж буй нөхцөлд экспортлогч өөрийн банкинд хүлээлгэн өгч буй худалдааны баримтуудаа хэрхэн ашиглах талаар тодорхой заавруудыг өгч болох юм.Энэхүү заавраас хамааран экспортлогчийн банк баримтын инкассын дараах төрлүүдээс аль нэгийг нь сонгон авхад хүрдэг.

Төлбөр хийсний дагуу баримт хүлээлгэж өгөх (documents against pgymentD/P)баримтын инкассын энэ хэ.лбэрийг ашиглаж буй нөхцөлд экспортлогчийн банк худалдан авагчийн зүгээс худалдан авсан бараа үйлчилгээнийхээ төлбөрийг хиймэгц түүний банкинд холбогдох баримтуудыг хүлээлгэн өгдөг.Инкасс тавьсны дагуу баримтуудыг хүлээлгэн өгөх.(documents against acceptance-D/A) Энэ хувилбарыг арилжааны зээлийг ашиглаж буй нөхцөлд хэрэгжүүлдэг. Векселийг акцепталаснаараа импортлогч нь төлбөрийг тогтоосон хугацааны дотор төлөх үүрийг хүлээдэг бөгөөд үүний зэрэгцээ нийлүүлсэн барааг эзэмших эрхтэй болдог.Импортлогч өөрийн эзэмшилд шилжсэн барааг худалдаалах эрхтэй болж ,улмаар түүнээс олох орлогоор векселий төлбөрийн тогтоосон хугацааны дотор барагдуулах боломжтой юм.Импортлогч векселийг акцептласан нөхцөлд экспортлогч түүний тусламжтайгаар банкны зээл авах боломжтой болдог.

Төлбөр шаардахгүйгээр баримтыг шилжүүлэн өгөх(irrevocgble under taking) банкны экспортлогчийн заавраар төлбөр шаардахгүйгээр баримтуудыг хүлуулгэн өгч буй энэхүү тохиолдолд экспортлогч нь импортлогчийг банкаас төлбөрийн баталгаа гаргуулан авах сонилхолтой байдаг.Дараахь схем инкасс төлбөр тооцоог үйлдэл үе шатуудыг харуулав.

Инкассын төлбөр тооцоо

экспортлогч импортлогч уруу барааг ачуулж , илгээнэ.

2. Экспортлогч өөрийн банкинд инкасс төлбөр тооцоотой холбоотой зааварчилгааг өгнө .

3. Экспортлогчийн банк дээрх зааварчилгааны талаар импортлогч банкинд мэдэгдэнэ.

4. Импортлогч өөрийн банк акцептлах баримтуудыг импортлогчид тал танилцуулна .

5. Импортлогч өөрийн банкинд төлбөр хийх үү эсвэл векселийг акцептлах уу гэсэн асуудлаархи өөрийн шийдвэрэнэ мэдэгдэнэ.

6. Импортлогчийн банк импортлогчийн данснаас барааны төлбөрийг суутган авах ба эсвэл векселийн акцептлуулна

7. Импортлогчийн банк суутган авсан төлбөр ба эсвэл импортлогчийн акцептласан векселийг экспортлогчийн банк руу илгээнэ.

8. Экспортлогчийн банк шилжүүлсэн мөнгөн төлбөрийг экспортлогчийн харилцах дансанд оруулах буюу эсвэл акцептласан векселийг түүнд хүлээлэн өгөх.

Инкассын тооцооны үед шаардагдах баримтууд:

1. Вексель- Үүнд дараах мэдээлэлийг агуулна.

- Төлбөрийн нэхэмжлэл дээрх дүнг тусгасан байна.

- D/P, D/A хоёрын аль нэгийг нь хэрэглэх

- Импортлогчийн бүтэн нэр, хаяг

2. Төлбөрийн нэхэмжлэл- Импортлогчийн нэр дээр бичнэ. Үүнд худалдааны гэрээнд заасан барааны нэр төрлийг дэлгэрэнгүй бичих хэрэгтэй.

3. Ачаа тээврийн баримт бичгүүд- Тээвэрлэлт нь далайн, агаарын, төмөр замын ямар ч тээврийг ашигласан, тээврийн дагалдах хуудсыг маягтын дагуу бөглөнө.

4. Бусад баримтууд- Гарал үүслийн гэрчилгээ, баглаа боодлын жагсаалт байж болно.

Инкассын төлбөр төлөгдөх найдваргүй болсон үед:

Инкасс тавигч банк векселийн төлбөр хийгдэх найдваргүй болсон үед агаарын шуудан болон телексээр энэ тухай мэдэгдсэн баримт болох авизыг явуулна. Хэрэв импортлогч векселийн дагуу төлбөр төлөх болон инкасс тавихаас татгалзвал экспортлогчийн зүгээс инкасс тавигч банкинд хандаж түүний хохирлыг. шүүхээр дамжуулан төлүүлэх шаардлага тавьдаг. Үүнийг хэрэгжүүлэхдээ шүүхэд хандах албан бичигт хуульч, өмгөөлөгч, эсвэл нотариатын газраар гарын үсэг зурж баталгаажуулах ба дараах баримтуудыг хавсаргана. Үүнд:

· Векселийн хуулбар

· Төлбөр төлөх ёстой этгээдийн нэр, хаяг

· Тус албан бичгийг бичсэн сар өдөр, байршил

· Импортлогчийн төлбөр төлөхгүй гэсэн бичиг

Хэрэв импортлогч төлбөрийн чадваргүй болж дампуурсан тохиолдолд эзспортлогч өөрийн барааг авч, өөрөө худалдан авагчид зарж болно.Импортлогч пүүсүүд төлбөр төлөхөөс өмнө экспортлогчийн нийлүүлсэн бараа үйлчилгээг хүлээн авдаг тул инкассын төлбөр тооцоог ашиглах нь тэдэнд илүү таатай нөхцөл байдалыг бий болгодог.Олон улсын парткикаас үзэхэд инкассын төлбөр тооцоотой холбоотойгоор банкинд төлөх үйлчилгээний хураамжийн хэмжээ төдийлөн өндөр байдаггүй .Инкассын төлбөх тооцоог ашиглах нь экспортлогчийн хувьд ч ямар нэгэн хэмжээгээр ашигтай нөхцөл байдлыг бий болгодог. Банкууд экспортлогчийн барааг эзэмших эрхийг импортлогч баримтын сөрөг төлбөр хийх хийх буюу эсвэл вэкселийг акцептлах хүртэл (экспортлогч төлбөр шаардахгүйгээр баримтыг хүлээлгэн өгөхөөс бусад тохиолдолд) хамгаалж байдаг.Инкассын төлбөр тооцоог ашиглаж буй тохиолдолд импортлогч зах зээлийн эрэлт багассан шалтгаанаар төлбөр хийхгүй бол экспортлогч тодорхой хэмжээний эрсдлийг хүлээхэд хүрэгдэг байна. Импортлогч төлбөр хийхээс татгалзсан тохиолдолд экспортлогч барааг хийлүүлэхтэй холбогдон гарсан тээврийн зардал ба барааг буцаан авах зардалуудын хийлбэртэй тэнцэх хэмжээний ,эсвэл барааг өөр худалдан авагчид нийлүүлэх хүртэл х хугацааны хадгалалтын зардалтай тэнцэх хэмжээний алдагдлыг хүлээдэг импортлогч нь барааг худалдан авахаас татгалзсан тохиолдолд экспортлогч түүний аль болох бага зардал гасан өөр бусад худалдан авагчдад худалдаалахыг эрмэлздэг байна. Харин бусад худалдан авагч экспортлогчийн хүнд байдал орсныг худалдан авахыг зорьж байдаг.Иймд нөхцөл экспортлогчид ихэнхдээ өмнөхөөс муу нөхцөлөөр хадгалж буй барааг худалдаалдаг бөгөөд энэ түүний алдагдлын хэмжээг бас л нэмэгдүүлдэг түүнчлэн барааг ачуулсан ба төлбөрийг хүлээн авсан хугацааны хооронд гаргах аливаа санүүгийн алдагдал нь экспортлогч ногддох билээ. Төлбөр тооцоондоо инкассын хэлбэрийг ашиглахдаа дор дурьдсан хүчин зүйлийг зайлшгүй харгалзан үзэх нь чүхал юм. Үүнд

§ Импортлогчийн төлбөрийг чадварын ба найдвартай байдал

§ Худалдагч ба худалдан авагчийн хүлээх үүрэг хариуцлагыг гэрээнд маш тодорхой тусгах

§ Барааны нийлүүлэлтийг гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэх

§ Зөвхөн барааны үнийн дүнг төлсний дараа буюу векселийг акцептлсаных нь дараа худалдан авагчид баримтуудыг хүлээлгэн өгч байх

Дээр дурдсан сул талуудыг арилгах үүднээс экспортлогчийн банкаас ирүүүлсэн инкассын баримтуудыг хүлээн авсан ба илгээсэн тухай цахилгаан мэдээнд үндсэн импортлогч нь сөрөг төлбөрийг хийх / цахилгаан мэдээндинкасс/ буюу эсвэл экспортлогчид төлбөр төлөх талаар банкны баталгаа гаргуулан өгч болдог.Импортлогч түүнийг этгээд худалдан авсан бараа үйлчигээний эний шаардалгаар төлбөрийг барагдуулах үүрэгтэй .

Банкы шилжүүлэг(bank remittance)

v Төлбөрийг гуйвулагчийн хүсэлтийн дагуу арилжааны банк өөрийн корреспондент банкинд гадаад дахь төлбөрийг хүлээн авагч /бенефициар/-ын дансанд тодорхой хэмжээний мөнгөн дүнг шилжүүлэн өгөх ба шилжүүлсэн мөнгөн дүн ,холбогдох үйлчилгээний хураамжийг төлбөр төлөгчийн данснаас суутган авдаг юм. Төлбөрийг хүлээн авагчийн банк нь гадаад худалдааны гэрээний нөхцөлийн дагуу төлбөрийн даалгавар /paybent order/-т тусгасан зааварчлгаааг баримтлан ажиллдаг.Барааг нийлүүлснийх дараа түүний үнийг банкны шилжүүлгээр төлж болох ба энэ импортлогч илүү ашигтай нөхцөлийг бий болгодогБарааг нийлүүлэхээс өмнө түүний үнийг шилжүүлэгээр урьдчилан төлсөн үед экспортлогч бараагаа нийлүүлэхгүй бол ипортлогч шилжүүлсэн мөнгөнийхөө хэмжгээр эрсдэл хүлээж болзошгүй юм . Олон улсын худалдааны праткикт төлбөрийг шилжүүлгээр үйлдэхдээ шилжүүлгийн дор дурдсан хэлбэрүүдийн аль нэгийг ашигиглаж болно.

v Шуудангийн шилжүүлэг

v телексийн шилжүүлэг

v картны шилжүүлэг

v мөнгөн гуйвуулга

v импортлогч чек

v банкны драфт

v интернет шилжүүлэг

v утасаар шилжүүлэг

v сүлжээгээр шилжүүлэг

v шуудангийн шилжүүлэг(mail kr internaional money transfer)

шуудангийн шилжүүлэг нь шилжүүлэгч банкнаас хүлээн авагчийн нэр дээр төлөгч банк руу төлбөрийн даалгаврын эх баримтыг шуудангаар илгээх журмаар явагддаг төлбөр тооцооны хэрэгсэл юм.

v Телексийн шилжүүлэг(teleh mransfer-T/T)

Энэ хэлбэр нь шуудангийн шилжүүлэгтэй адилхан боловч төлбөрийн даалгаварыг баталгаажуулсан телекс, сүлжээгээр дамжуулдагаараа ялгаатай.төлбөр тооцооны энэ аргыг ашиглаж буй нөхцөл шилжүүлэг хийх ,түүнийг хүлээн авах нь бараг зэрэг явагддаг учир нь цаг алдалгүй хурдан, замдаа үрэгдэж алга болохгүй экспортлогчид гүйлгээний чадвар , хүүгийн харьцаэгүй бага зардал гаргах зэрэг ашигтай тарууд байдаг боловч үйлчилгээний хөлс харицангуй өндөр бадаг юм. Телексийн шилжүүлэгийг их хэмжээний төлбөр хийх төлбөрийг яаралтай хийх зэрэг нөхцөл хэрэглэхэд илүү тохиромцтой байдаг бөгөөд шилжүүлэгч ба хүлээн авагч банкууд нь заавал SWIFM-ын гишүүн байх шаардлагтай .

SWIFM-( SOVIETY FOR WORLDWIDE INTERBANK FINANCIAL TELECOMMUNICATION) 1973 онд 15 орны 239 банк энэхүү компанийг үүсгэн байгуулсан. 1989 он гэхэд 2600 гишүүнтэй болсон байна. SWIFT-ээр нэг өдөрт 1,125,000 мэдээлэл, төлбөрийн даалгавар хийгддэг.Энэ нь олон улсын санхүүгийн харилцаа холбооны компьтюторжсон нууцалын өндөр төвшин бүхий сүлжээ юм уг сүлжээг ашиглан эксвортлогч, импортлогчийн банкууд хоорондын нууц түлхүүрээ хэрэглэн, санхүүгийн мэдээллээ солилцдог.

v Картны төлбөр (payment by card)

Орчин үеийн улс хоорондын төлбөр тооцоонд түгээмэл ашиглах болсон картын төлбөр тооцоо нь дээд зэргийн найдвартай байдал , түргэн шуурхай чанарараа төлбөрийн бусад хэрэгслээс илүү давуу талтай юм. Төлбөрийн картаар тооцоо хийх буй нөхцөлд бак түүнийг эзэмшинчийн өмнөөс худалдагч талд түхай бүрд шв худалдан авсан бараа үйлчигээний үнийг шилжүүлгээр төлж , сар бүрийн эцэст данснаас нв төлбөр хийсэн хэмжээгээр төлж, сар бүрийн эцэст данснаас нь төлбөр хийсэн хэмжээгээр мөнгийг суутган авдаг.олох улсын төлбөр тооцоонд нэн ялангуяа үйлчилгээний худалдааны төлбөр тооцоонд төлбөрийн картуудыг өргөн ашиглаж байна . картыг эзэмшигч сувьектаас нь хамааруулж хувь хүний ба байгууллагын гэж ангилж болноорчин үед төлбөр тоцоонд худалдан авах чадварыг нь хязгаарласан ба цахилгаан соронзон картуудыг ашиглаж байна . master cart. Visa cart.discovery card зэрэг картуудыг олон улсын төлбөр тооцоонд хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа билээ .олон улсын стандартын байгууллагаас картны хэмжээ загвар ,цахилгаан соронзон хэсэгт бичигдэх зүйлсийн стандартыг боловсуулан гаргасан нь төлбөр тооцооны энэ арга түгэн дэлгэрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

v мөнгөн гуйвуулага(money order) Western Union-ы өөр нэг бүтээл нь цагийг синхронжуулсан явдал юм. Бүх Америк даяар 1 цаг үйлчилдэг байсныг Western Union санаачилжээ харин 1871 оны 10 сард дэлхийд анх удаа шуудангаар мөнгөн гуйвуулга хийжээ. Төлбөр тооцооны энэ шинэ арга болох мөнгөн гуйвуулгыг АНУ-ын western union bankолон улсын төлбөр тооцоонд нэвтэрүүлээд удаагүй байна. Дэлхйи дахиныг хамарсан компьютерийн сүлжээгээр дамжуулан ,мөнгийг гуйвуулагч болон хүлээн авагчаас төлбөрийн тодорхой дансыг үаардахгүйгээр богино хугацааны дотор , төлбөрийг найдвартайгаар үйлдэх боломж олгодгоороо энэ арга төлбөр тооцооны бусад аргуудаас давуу талтай юм. Худалдагчийн хийсэн төлбөр тооцоог түүний сонгосон хяналтын дугаар , нууц үгээр баталгаажуулан шаалгадаг бөгөөд банк хооронд гүйлгээ хийхдээ компьержсэн дээд зэргийн нууцлал бүний мэдээллийн сүлжээг ашиглагдаг . мөнгөн гуйвуулгын арга телексийн шилжүүлэгтэй төсөөтэй боловч худалдагч ба худалдан авагчийн хэн нь банкны ямар нэгэн дансыг ашигладаггүй . энэ аргаар төлбөр тооцоо хийц буй талууд заавал үйлчлүүлж буй банкныхаа харилцагч байх шаардалгагүй юм.

v Импортлогчийн чек(payment by chegue)

Төлбөр тооцооны энэ арга нь ипортлогчид заодал багатай бөгөөд түүнд илүү ашигтай байдлыг үүгэдэг.экспортлогч чекийг гардан авсны дараа л импортлогч мөнгөө төлбөр суутгахдах хүртэл ашиглах боломцтой .чекийн сул тал нь удаан экспортлогчид зардал ихтэй , их хэмжээний төлбөр хийх үед чек алдлгдаж болзошгүй .

v Банкны драфт(payment by bank draft)

Энэ нь импортлогч гадаадын харилцагч банкинд дахь өөрийн харилцах данснаас төлбөр хийхийг хүсч бисэн чекюм чекийг шилжүүж буй банкны төлбөрий чадвар импортлогчийн төлбөрийн чадвараас харьцангуй өндөр байдаг нь импортлогчийн чекээс ялгарах цорын ганц онцлог төлбөрийн энэ хэсэгийн сул тал нь чек бичсэн даруйд данснаас хасалт хийгдэх боловч экспортлогч нь уг чекийг хүлээн авалт дансанд нь төлбөр орохгүй .мөн чщк нь алдагдаж болзошгүй байдаг

24 цагийн туршид төлбөр тооцоог үйлдэх боломжийг үйлчилүүллэгчиддээ олгож байдагт оршино.гэр орон буюу ажлын байрнаас шилжүүлэгхийх хэд хэдэн аргууд байдаг.

Ш Интернетийн шилжүүлэг (internet banking)

Ш Утасаар шилжүүлэг (phone banking)

Ш Сүлжээгээр шилжүүлэг (online banking)

§ Дээрх аргуудыг хэрэглэх зарчим нь ойролцоо бөгөөд төлбөр тооцоог үйлдэхдээ үйлчилүүлэгч нь өөрийн нууц үг ,код картын харилцах дансаас шилжүүлэг хийх захилгыг өгдөг .төлбөр тооцооны энэ аргууд нь гагцхүү үйлчлүүлэгч өөрийн банкинд төлбөр тооцоог үйлдэх захиалгыг өгөхдөө ашиглаж буй дажуулах сувгууд-аараа ялгагддаг. Интернетийн шилжүүлгийг интернетийн сүлжээгээр дамжуулан үйлддэг бол утасны шилжүүлийг утсан холбооны сүлжээг ашиглан үйлдэг .харин сүлжээний шилжүүлгийн байгууллага хоорондыг компьютержсэн сүлжээг ашиглдаг Сүүлийн жилүүдэд бүтэгдэхүүн үйлчилгээг интернетийнсүлжээгээр дамжуулан худалдаалах арга түгэн дэлгэрч буйтай хобоотойгоор төлбөрийн тооцооны энэ аргуудын хэрэглээ эрчимтэй өсөн нэмэгдэж байна .

Нээлттэй дансы тооцоо(open account-A/O)

Импортлогчийн зүгээс өөрийн дансанд орсон тэр хэмжээгээр экспортлогчид төлж байдаг үргэлжилсэн шинжтэй төлбөрийн ийм хэлбэрээр экспортлогчийн зүгээс Импортлогчид үзүүлдэг арилжааны зээлтэй холбогдон гарч ирсэн .Зээлийг төлж барагдуулах хугацааг гэрээнд оролцогч талууд хэлэлцэн тохиолцдог.Практикаас харахад төлбөрийн энэ хэлбэрийг ашиглаж буй зээлдэгч тал тодорхой тогтоосон хугацаан дахь зээлийн барааны борлуулалтын хэмжээгээр , эсвэл борлуулсан барааны үнэ тодорхой тогтоосон хэмжээнд хүрмэгц төлбөрийг хэсэгчлэн үйлддэг байна.

Нээлттэй дансны төлбөрийг дараахь нөхцөлд ашиглалдаг. Үүнд

v Худалдааны уламжилалт харилцаатай түнш пүүсүүдийн хоорондын төлбөр тооцоонд

v Үндэстэн дамансан болон олон үндэстний корпорацийн толгойлох пүүс ,түүний салбаруудын хоорондын төлбөр тооцоонд

v Хэн нэгийнхээ хувьцааг эзэмшдэг экспортлогч,импортлогч хоорондын төлбөр тооцоо

v Консигнацийн агуулахад хадгалж буй барааны төлбөр тооцоонд

Нээлттэй данс тооцоо ихэнхдээ байнгын тогтмол нийлүүлэлт бүхий бараа үйлчилгээний төлбөр тооцоонд ашиглалддаг. Төлбөр тооцооны энэхүү хэлбэр нь :

v Татварийн нийлүүлэлт нь бус харин борлуулалт нь төлөгдөх мөнгөний хэмжээн тодорхойлдог

v Экспортлогчоос нийлүүлж бүй таваар нь арилжааны зээллэгийн шинжтэй байдаг

v экспортлогч импортлогч хоёрын хооронд хийгдэж буй төлбөр тооцоо нь барааны борлуулалт тодорхой мөнгөн дүнд хүрсэн нөхцөлд буюу эсвэл тодорхой тогтоосон хугацаанд хүрмэгц хийгддэг, дахин давтагдах шинэтэй

v экспортлогч ба импортлогч талууд хувьцаагаа буюу эсвэл үйл ажиллаггаараа нягт холбогдсон байдаг зэрэг онцлогуудыг агуулдаг юм

Нээлттэй дансны тооцоо дараахи үндсэлэлүүдээр импортлогчид илүү аштгтай байдлыг бий болгож байдаг

v импортлогч бараа хүлээн авснхаа дараа төлбөрийг хийдэг

v экспортлогчоос олгосон арилжааны зээл нь хүүгүй

v хүлээн аваагүй буюу нийлүүлээгүй бараанд төлбөр төлөхгүй учир эрсдэл байхгүй

төлбөр тооцооны энэ хэлбэр нь экспортлогчийн хувьд үр ашиггүй байдаг . Үүний учир нь:

v хэдийгээр зарим тохиолдолд экспортлогчид дотоодын зах зээл дээр нь борлуулалт удаантай буюу муутай барааг гадагш борлуулах боломжийг олгодог боловч ихэнх тохиолдолд түүний хөрөнгийн эргэлтийг удаашруулж байна

v импортлогч төлбөр хийхгүй байх төлбөрийг тогтоосон цаг хугацаанд нь хийхгүй байх зэргээс экспортлогч санхүүгийн эрэсдэл орох магадлал өндөртэй

v экспортлогч өөрөө зарим тохиолдолд банкнаас арилжааны зээл авахад хүрдэг

Нээлттэй дансны тооцоо нь импортлогчид хүүгүй зээл авах боломжийг олгодог боловч экспортлогчийн зүгээс түүнд итгэх итгэлийг буруулж байдаг юм. Экспортлогч ба импортлогч талууд ээлжлэн худалдагч ба худалдан авагч болох тохиолдолд нээлттэй дансны тооцоо нь талуудын аль алиных нь сонирхолд илүүтэй нийцэж байдаг. Нээлттэй дансны тооцоо нь EX- гийшүүн орнуудын пүүс компаниуд өөр хоорондын төлбөр тооцоонд илүү ихээр хэрэглэгдэг болох суддалгаагаар тогтоогсон.

Худалдаан практикт зээлийн борлуулалт (консигнаци) хэрэгжүүлэх буй нөхцөлд нээлтэй дансны аргыг өргөн ашиглдаг

v зээлийн борлуулалт (consignment) зээлийн борлуулалт нь экспортлогч ба түүнйи банкны санаачлгааар хамтарсан бизнес эрхэлж буй түншүүдийн хооронд , мөн түүнчлэн урт хугацааны туршид хамтран ажиллаж буй талууд харилцан итгэлцэл, нэр хүнд дээрээ түшиглэн төлбөр тооцоонд хэрэглдэг арга юм .Энэ аргыг онцолог нь импортлогч барааг борлуулсан хэмжээгээр төобөрийг төлдөгт орших бөгөөд энэ аргын санхүүжилт нь экспортлогчийн банк өндөр эрсдэлтэй байдаг тиймээс экспортлогчийн хувьд зээлийн борлуулалтын талаар гэрээг байгуулахдаа нөхцөл байдлаа сайтар үнэлж үзэх шаардлагтай зээлийн борлуулалт нь экспортлогчийн хувьд зах зээл дэх өөрийн зуучлагчийг урамшуулах , бэхжүүлэх арга хэрэгсэл болж байдаг

Шууд төлбөрийн хэлбэр

Энэ нь ачаа тээврийн гэх мэт ямар нэг баримт шаардахгүйгээр телекс, факсаар, эсвэл банкны чекээр худалдан авагчаас худалдагчид төлбөр хийх процесс юм. Бараа ачигдахаас өмнө, эсвэл бараа ачигдсаны дараа худалдагчид төлбөрийг хийж болно. Худалдан авагчын хувьд энэ төлбөрийн давуу ба сул тал нь бараа ачуулахаас өмнө буюу хойно ямар байдгийг авч үзье.

Бараа ачуулахаас өмнө:

Худалдагчийн хувьд:

  • Төлбөр хийхэд аз туршилт гарахгүй. (Гэхдээ бараа нь захиалгын дагуу ачигдсан боловч худалдан авагч төлбөр хийхээс өмнө гэрээг хүчингүй болговол, худалдагч тухайн захиалагдсан барааг байршуулах талаар хүндрэл учирч магадгүй).
  • Төлбөрийг гадаад валютаар хийж буй тохиолдолд мөнгөө авах хүртэл аз туршилт ихтэй.
  • Шууд төлбөрийг хийх үед хураамж авдаггүй.
  • Төлбөр хийсний дараа ачаа тээврийн баримтуудыг илгээх эсэх нь худалдагчийн мэдэх асуудал байдаг.

Худалдан авагчийн хувьд:

  • Аз туршилтын ихэнх нь худалдан авагчид ноогддог.
  • Гадаад валютаар төлбөр хийхээр тохиролцсон үед худалдан авагч үндэсний валютаар төлбөр гүйцэтгэх хүртэл, валютын аз туршилт гарна.
  • Худалдан авагч бараа хүлээн авч борлуулах хүртэл хугацаанд худалдагчийн барааг зээлээр ашиглаж болох талтай. Гэхдээ энэ хугацаа урт байх нь худалдагчид ашиггүй.
  • Худалдан авагчийн банкин дээр шилжүүлэг хийсний үнэ хөлсөнд хураамж авдаг ч энэ нь бага байна.

Бараа ачигдсаны дараа:

Худалдагчийн хувьд:

  • Аз туршилтын гол нь худалдагчид ноогддог.
  • Төлбөр хийх гадаад валют хангалтгүйгээс худалдагч авагч төлбөр гүйцэтгэхгүй байж болох талтай.
  • Импортын лиценз олгохтой холбогдон төлбөр саатах, төлбөрөөс татгалзах явдал байдаг.
  • Худалдан авагчийн төлбөрийн чадвар их чухал.
  • Хэрэв гадаад валютаар төлбөр хийгдэх тохиолдолд төлбөр төлөгдөх хүртэл аз туршилт хэвээр оршсоор байна.
  • Хэрэв төлбөр төлөгдөх хүртэл худалдан авагчаас зээл авсан тохиолдолд худалдагч түүнд хүү төлөх болно.
  • Худалдан авагчийн оронд болж буй улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан, худалдагчид төлөх төлбөр саатах, бүр зогсож ч болзошгүй.

Худалдан авагчийн хувьд:

  • Бараа худалдсан өдрөөс төлбөр төлөгдөх хүртэл валютын ханшны өөрчлөлт гарч болзошгүй.
  • Төлбөр төлөх болон бүтээгдэхүүнийг хүлээж авах хугацааны хооронд барааг нь худалдаж авах бусад худаладн авагчийг олох чадвартай байх хэрэгтэй ба ингэснээр зээл авах хэрэгцээ үгүй болно.

v Шууд төлбөрийг ТТ буюу Telegraphic Transfer-ээр явуулна. Энэ нь импортлогч өөрийн үйлчлэгч банкинд хандаж түүний харилцагч банкаар дамжуулан экспортлогчид хамгийн хурдан хугацаанд төлбөр төлөх явдал бөгөөд энэ хэлбэрээр төлбөр хийхээ экспортлогчид урьдчилан мэдэгдэх хэрэгтэй

энэ мэрэг үнэ юм байна

2011 оны 08-р сарын 07 Нийтэлсэн батцэцэг

Гол дүрэм: Бүгдийг нь шууд уншиж болохгүй. Нэг нэг мөрөөр нь, хамгийн гол нь тайван уншиж бөглөж явах хэрэгтэй OK.

Өөрийгөө битгий хуураарай.


Аягүй сонин, гэхдээ тоглоом яаааг үнэнийг хэлнэ. Хамгийн гол нь дүрмийг МАШ ХАТУУ сахих хэрэгтэй. Энэ бол ердөө л 3 минутын ажил. Энийг над руу явуулсан хүний хүсэл нь 10 минутын дараа биелсэн гэсэн.


Хамгийн гол нь тоглох явцдаа битгий булхайцаарай.


За тэгээд үзэг цаасаа аваад тэгээд хүний нэр бичихээр өөрийнхөө мэддэг хүний нэрийг бичээрэй. Доошоо нэг нэг мөрөөр уншаарай. Тэгэхгүй бол ямар ч кайфгүй шүү.



За эхэлье:


1. Эхлээд 1-11 хүртэл тоог доошоо баганаар бич. Дараа нь 1 ба 2 дугаарын эсрэг талд нь дурын 2 тоогоо бич.

2. 3 ба 7 –ийн тооны ард өөрийнхөө эсрэг хүйстний нэрнүүдийг бич.

3. (Бөглөж дуусахаасаа өмнө цаашаа битгий уншаарай. Тэгвэл тоглоом буруу болно шүү)

4. 4,5,6 дээр дурын нэрнүүд бич (гэр бүлийн гишүүд найз нөхөд)

5. (битгий булхайцаарай. хэхэ)6. 8, 9,10,11-ийн ард тус бүр дууны нэрүүдийг бич. (нэг нэг мөрөөр нь бичээрэй)

7. За одоо хүслээ бодоорой.



Тоглоомын түлхүүр:

* Одоо чи энэ тоглоомын талаар 2 дахь мөрөнд бичсэн тоотой тэнцэх хүнд ярьж өг

* 3 дугаарын хүн бол чиний хайртай хүн

* 7 дугаарын хүн бол чамд таалагддаг хүн. Гэхдээ чи яагаад ч юм хажууд нь байж чаддаггүй.

* 4 дугаарын хүн бол чи халамж тавих ёстой хүн

* 5 дугаарын хүн бол чамайг маш сайн мэддэг

* 6 дугаар бол чиний азын од

* 8 дугаарын дуу 3 дугаарын хүнтэй нь холбоотой.

* 9 дугаарын дуу бол 7 дугаарын хүнтэй харьцах чиний харьцаа

* 10 өөрийнхөө тухай чиний бодол

* 11 дугаарын дуу бол чиний амьдралдаа хандах хандлага

* 1 дугаарын тоо юу илэрхийлж байгааг нь хэн ч мэдэхгүй. Гэхдээ чи бичсэн юм чинь чиний хувьд нэг юм илэрхийлж байгаа.

хааяа би уйлах дуртай

2011 оны 05-р сарын 20 Нийтэлсэн батцэцэг


хааяа би уйлах дуртай
харин хүнээс далдхан уйлах дуртай
нулимсыг хэн нэгэн арчаасай гэж
нууцхан ч болов хайрлаасай гэж
ганц сайхан үгээр хуураасай гэж
ганц шөнө намнйг тэвэрээсээ гэж хүйсээгүй
өөрт минь оногдсон амьдралыг
өөрийнхөөр л би туулж явна
өвдөж шаналах хосрох өдөрүүд
өчинөө олон байдаг ч
инээж баясах өдөрүүд түүнээс ч бас дутуугүй билээ
нар шиг сар шиг амьдралыг
насаараа ганцаараал туулсан ч яах вэ?
найраг шүлэг шиг шөнүүдийг
яадагийн бэ ганцаараал үллээ биз
хуурам ч дүртэй эрчүүдийг
хуруу дарам найзуудыг
хундаг тулгам олон өдрүүдээс
хувь заяа минь аандаа залхаж байна
хааяа би уйлах дуртай
хариг хүнээс далдуур шанлах дуртай

цагаахан цэцэг

2011 оны 05-р сарын 20 Нийтэлсэн батцэцэг

үнэч сэтгэл хайраа би чамд өгчихөөд

үнсээд одохыг чинь би харсан ч 

үргэлэж чамайг хайрлан гэж чамдаа хэлсэн ч

үнэндээ би тэсч чадахгүйнээ

миний сэтгэлд цагаахан байсан ч одоод

мөнхийн гуйнинтай байхыг чи харахгүй байна уу

миний сэтгэлд цагаахан цэцэг дэлбэлдэг байсан ч

мөнхөд цас бударан орох болжээ

чи минь яагаад миний сэтгэлээр  тогловдоо

чамайг хараад үзэн ядмаар байв ч

чадахгүй байгаадаа өөртөө гомдож байна

чи бид 2 учирах заяагүй байсан юм бол

чинь сэтгэлээсээ хайргүй байсан юм бол

чи миний сэтгэлд байдаг цагаахан цэцэгийг тэр чигээр нь

чимээгүй орихоод явчихгүй яаж байгаа юм

одоо би яах ёстой юм

орчилонд би чамайг хайралсандаа буруутан болсон гэж үү

ондоо тайлбар чамд олдохгүй байна гэж үү

охин надаар тоглох байсан юм бол

эхлээд ядахдаа сануулахгүй яасан юм

эхийн хайраас өөр зүйл мэдэхгүй жаахан охинд

энгүй олон зүйлийг харуулчаад

энхэрий хайртай гэж хэлчээд яваад өгдөн нв яаж байгаа юм

хайр гэдэг чинь ямар тоглом юм уу

хайрт минь чи надаар ямар хатуу тоглог бэ



гадаад төлбөр тооцоо

2011 оны 04-р сарын 25 Нийтэлсэн батцэцэг

энэ миний курсын ажил байлаа

 

хариуг нь мэдэх хүн байн уу

2011 оны 02-р сарын 05 Нийтэлсэн батцэцэг

1.Нэг нь голын эрэг дээр 2нүүрс 1лууван 1ороолт байсан энэ ямар учиртай бэ?

 2. Нэг хүн өглөө гараад орой эрэхдээ 8улсд очоод ирсэн байсан яаж 8улсд очсон бэ?

хариу нь

2011 оны 01-р сарын 14 Нийтэлсэн батцэцэг

1 сармагчин сүүлтэй мич сүүлгүй 

2 бар шөнө хоол хайдаг

3 халимны хамар толгой дээрээ байлаг

4 хамгийн хөөрхөн хүүхэн хутгаа хая хаясантай хуримаа хийнэ

энэ 4асуултан  харилсан хүн ганц байсангүй 

хариуг нь мэдэх хүн байна уу ?

2010 оны 12-р сарын 24 Нийтэлсэн батцэцэг

1 мич сармагчин 2-ийн хамгийн том ялгаа
2. бар ямар үед гарч хоол тэжээлээ хайдаг вэ?
3.халимны хамар хаана байдаг вэ?
4 нэгэн залуу шөнө яваж байтал араас нь хутга барисан эмэгтэй сүнснүүд хөгөөд  байсан тэр залуу тэр сүнснүүд 8 нь "Х" үсгээр эхэлсэн үг хэлсэн чинь тэр сүнснүүд хөөхөө болисон энэ ямар үг байсан бэ?

хайр

2010 оны 11-р сарын 12 Нийтэлсэн батцэцэг